2020-11-23
Төмөр замд үүсээд буй нөхцөл байдлын талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төмөр замын 461 ажилтан тусгаарлалтад байна. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын 15 мянган ажилтнаас 300 орчим хүн л шинжилгээнд хамруулаагүй байна. Тэд нь ээлжийн ажилтай эсвэл хөдөө байгаа юм. Машинч, туслах машинч, сэлгээний бригад, тооцооны төвүүдийн ажилтан, зарим өртөөний удирдах ажилтнууд тусгаарлагдсан учир бусад өртөөнөөс хүн томилох замаар орлуулан ажиллаж байна. Зүтгүүрийн машинч нарыг гэрт нь хариулахгүй, зорчигчийн вагонд амрааж ажиллуулж байна. Иймд УБТЗ-ын үйл ажиллагаа хэвийн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан яаж тархалтыг хурдан хумих вэ, хөдөлгөөний аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулж байна” гэв.