2020-11-16


Ховд аймагт нууцаар ирсэн хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илрэв



Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нууцаар тээвэрлэгдэж ирсэн 10 иргэнд хийсэн түргэвчилсэн оношлуураар хоёрт коронавирус илэрсэн талаар Ховд аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Тухайн иргэдийн хувьд хүнсний ачаа тээврийн машинд нууцаар ирсэн гэнэ. Тухайн иргэдийг тусгаарлалтад аваад байгаа юм. Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батална.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Дээрх иргэд хорио цээрийн дэглэм зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулахаас гадна тусгаарлагдах байрны мөнгөө өөрсдөө төлнө. Аймгийн хэмжээнд хүнсний нөөц хангалттай байгаа ч гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлнэ” гэсэн юм.


Бидэнтэй холбогдох