2020-11-13


Аяга таваг угаагч порлоныг хэрэглэхээс татгалз! Манай гэр бүл яагаад үүнийг худалдаж авахаа больсон бэ?



Орчин үеийн гэрийн эзэгтэй болгон л аяга таваг угаагч порлон хэрэглэж байгаа. Үнэндээ энэ эд эргэн тойрондоо ямар их хор уршиг тарьж байгааг хүмүүст тэр болгон мэдэхгүй явж байна. Аяга таваг угаадаг жирийн нэг порлон 200 жилийн дараа л байгальд задарч дуусдаг ажээ. Бодохоос ч аймаар юм!

© Depositphotos

Байгаль орчныг бохирдлоос хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Тийм ч учраас бид ахуйн хог хаягдлаа бага ч болов багасгахыг дор бүрнээ хичээдэг болж аливаа лайфхакыг бусадтайгаа хуваалцдаг. Харин өнөөдөр аяга, таваг угаадаг порлоныг өөр юугаар орлуулж болохыг танилцуулахаар бэлдсэн юм.

Аяга таваг угаадаг порлон

Целлюлозоор хийсэн угаагч

Целлюлозоор хийсэн угаагчийг хаа сайгүй зарж байна, порлон угаагчийн адил дэлгүүрийн лангуун дээр олон төрлөөрөө өрөөстэй. Харамсалтай нь хэн ч үүнд анхаарал хандуулахгүй юм. Энэ төрлийн угаагч ургамлын гаралтай материалаар хийгддэг. Хэдий өндөр үнэтэй ч гэлээ целлюлоз угаагч нь маш олон шалтгаанаар давуу талтай юм.

© Freepik

Нэгдүгээрт, 7 хоног тасралтгүй хэрэглэсэн ч гэсэн порлон угаагчийг бодвол маш бага хэмжээгээр нян үрждэг. Уг угаагч хурдан хатдаг учраас нян бага үржиж байгаа бөгөөд хортой нян үржих таатай орчинг бүрдүүлж өгөхгүй байгаа юм. Хоёрдугаарт, уг угаагчийг өөр бусад ахуйн хог хаягдалтай санаа зовох зүйлгүй хаяж болно.

Люфаар хийсэн угаагч

Байгаль орчны бохирдолд ухамсартай ханддаг гэрийн эзэгтэй нар люфаар хийсэн угаагчийг хэрэглэхийг хичээдэг. Ургамлын гарал материалаар хийсэн бас нэгэн хувилбар. Люфаг өөрийн газартаа ч тарьж ургуулж болдог гэнэ. Хурган гуа төрлийн ургамал бөгөөд уг ургамлын гол хатахаараа угаагч болдог байна. Ингээд байгальд ээлтэй аяга таваг угаадаг угаагч бэлэн болно.

© to_be_green / Instagram

Люфа сайн хөөсөрдөг, гэхдээ дотор тал нь хатуугаараа үлддэг. Сав суулга дээр хатаж үлдсэн хоолны үлдэгдлийг арилгахад амар ажээ. Мөн хурдан хатдаг тал элдэв төрлийн нян үржих нь бага, эдэлгээ ч даана. Ургамлын гаралтай тул байгальд хурдан задарч уусдаг давуу талтай.

© j.green_almaty / Instagram

Нэхсэн угаагч

Эко дэлгүүрүүдэд сүүлийн үед гараар нэхсэн угаагч их зарах болжээ. Цэвэр мяндсан утсаар нэхдэг. Хэлбэр, хэмжээ нь харилцан адилгүй. Тэгэхээр сонголт хийхэд асуудал гарахгүй нь.

© knitt_leo / Instagram

Гар хийцийнх болохоор үнийн хувьд өндөр тусна. Гэхдээ нэхсэн угаагчийг угааж цэвэрлээд удаан хугацаагаар ашиглах боломжтой. Цэвэр утсаар нэхсэн болохоор нян үржих боломж үгүй. Тиймээс эвгүй үнэр ч гарахгүй. Нэг л сул талтай: бага зэрэг удаан хатдаг.

Аяга таваг угаах силикон үрүүл

Силикон үрүүл нь порлоныг бодвол бас нэгэн боломжтой хувилбар юм. Энэ төрлийн үрүүлийг хүнсний силиконоос гарган авч хийдэг. Силикон үрүүлийг бусад үрүүлээс илүү удаан хэрэглэнэ гэж үйлдвэрлэгчид нь үзэж байна. Үүнээс гадна силикон үрүүлийг аяга, таваг угаагч машинд хийхэд ямар ч асуудалгүй ажээ.

© greencat_eco / Instagram

Гэхдээ ямар ч өөгүй гэж хэлж бас болохгүй. Силикон үрүүлээс тос болон хатсан хоолны үлдэгдэл амархан арилахгүй байна гэж олон гэрийн эзэгтэй нэр гомдол хэлж эхэлсэн. Хэдий тийм ч гэлээ хүнсний гаралтай тул хэрэглэх шалтгаан болно.

Гар хийцийн аяга таваг угаагч

Хамгийн хэмнэлттэй хувилбар болов уу. Өөрийн гараар угаагч үрүүл хийхэд танд хуучин хэрэглэж байсан тюль байхад л болно. Ойролцоогоор 1 метрийн уртаар тайраад өөрийнхөө хэрэглэх үрүүлийн хэмжээнд тааруулж оёно. Эсвэл хуйлж байгаад туузаар зангидсан ч болох юм. Бас нэгэн хувилбар нь резинээр ч боосон болно.

© Depositphotos

Ингээд маш энгийн аяга таваг угаах үрүүл бэлэн боллоо. Хуучин тюлиэ дахин амилуулах боломж. Энэ аргаар өөр бусад материалаар ч үрүүл хийж болно.

© naturallyzerowaste / Instagram

Порлон угаагч байгальд ээлгүй болохыг бид мэдэж авцгаалаа. Мөн эрүүл мэндийн хувьд ч сөрөг, яагаад гэвэл төрөл бүрийн нян үржих таатай орчинг бүрдүүлж байдаг ажээ. Порлон үрүүлийг долоо хоног тутамд сольж байх заалттай. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч бас байгаль орчны бохирдлыг багасгахын хувьд ч өөр бусад боломжит хувилбаруудыг сонгоорой.


Бидэнтэй холбогдох