2020-11-13
Амгалан зах. Өдрийн 16.00 цаг. Яг энэ зураг дээр байгаа шиг дүр төрх угтлаа. Үхрийн мах хамгийн түрүүнд дуусч, лангуу нь хоосорчээ.
Адууны шинэ мах гаднаас орж ирсэн нь хүмүүсийг тийн хошууруулжээ. Хоёр долоо хоногийн өмнө адууны мах кг нь 7000 төгрөгөөс доош байсан. Тэгвэл өнөөдөр 8600( Найман мянга зургаан зуун) төг болжээ. Өглөө 7000( долоон мянган) төгрөгийн үнэтэй байсан хонины мах ч үдээс хойш 8000( найман мянган) төг болж, даруй 1000( мянган) төгрөгөөр буюу 12 хувь өссөнийг худалдан авагчид хэлж байна. Үнэ нь гэрлийн хурдаар өсөж байна. Үнийн хөөрөгдлийг гаргахгүй гэж хэлсэн Бат-Эрдэнэ дарга үүнд хариу өгөх байх гэж найдна.