2024-11-21
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлогыг бид олон шүүмжилсээр ирсэн. Иргэдийнх нь аж амьдрал доройтоод байхад мөнгөний бодлого зохицуулдаг Монголбанктай холбогдсон хүмүүс нь өнгө орж, дээшээ залардаг тогтолцоо манайд нэгэнт тогтжээ. Манай мэдээллийн редакц өмнө нь “Монголбанкны улстөрчидтэй холбогдсон “БУЛХАЙ“ мэдээллээрээ улс төрчдийн эхнэр, хүүхдүүд Монголбанкинд хэрхэн шургалсан цуврал нийтлэлээ хүргэж байсан.
Тэгвэл энэ удаа бид Монголбанкны захирал, захирлуудын зөвлөлийнхөн хэдэн төгрөгийн цалин авдаг, хэдэн төгрөгийн орлоготой байгаа талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ₮1 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, сар нь ₮12 саяын орлоготой
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нь 2020 оноос тус банканд ажиллаж эхэлсэн.
Түүний хувьд 2023 оны АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлогоо 151 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 12 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Монголбанкны Тамгын газрын захирал Г.Пүрэвсүрэн ₮346 сая хадгаламж, сар нь ₮10 саяын орлоготой
Тамгын газрын захирлаар Дотоодын цэргийн штабын дарга асан генерал С.Ганбатын хүү Г.Пүрэвсүрэн нь 2021 оноос тус банканд ажиллаж эхэлсэн.
Түүний хувьд 2023 оны АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлогоо 122 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 10 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
18 жил Монголбанканд ажилласан Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир ₮857 саяын 3 ОРОН СУУЦ, ₮486 саяын хадгаламжтай
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир тус банканд 2016 оноос буюу 18 жил тус банканд ажиллаж байна.
Түүний хувьд 2023 оны АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлогоо 151 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 12 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
25 жил Монголбанканд ажилласан Ахлах референт Н.Батсайхан ₮1.2 тэрбумын 5 ОРОН СУУЦТАЙ, ₮515 саяын хадгаламжтай
Монголбанкны Ерөнхийлөгчийн Ажлын албаны Ахлах референт Н.Батсайхан нь 1999 оноос буюу 25 жил тус банканд ажиллаж байна.
Түүний хувьд 2023 оны АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлогоо 142 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 12 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
18 жил Монголбанканд ажилласан Газрын захирал Б.Баярдаваа ₮459 саяын 2 ОРОН СУУЦ, ₮244 саяын 4 АВТОМАШИНТАЙ, ₮93 саяар үнэлэгдэх 3 газартай
Монголбанкны Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нь 2006 оноос буюу 18 жил тус банканд ажиллаж байна.
Түүний хувьд 2023 оны АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлогоо 141 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 12 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
20 жил Монголбанканд ажилласан Газрын захирал А.Энхжин ₮1.5 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮705 саяын орлоготой, ₮685 саяын авлагатай
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нь 2004 оноос буюу 20 жил тус банканд ажиллаж байна.
Түүний хувьд 2023 оны АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлогоо 705 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 58 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
13 жил Монголбанканд ажилласан Газрын захирал Э.Анар ₮1.4 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮722 саяар үнэлэгдэх 4 автомашин, ₮1,7 тэрбумын авлагатай
УИХ-ын гишүүн М.Энхболдын хүү Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нь 2011 оноос буюу 13 жил тус банканд ажиллаж байна.
Түүний хувьд 2023 оны АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлогоо 131 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 11 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ: