2024-11-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавиад буй.
Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийддэг.
Тэгвэл, маргааш буюу арваннэгдүгээр сарын 22-ны баасан гарагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг 11.00 цагаас, энэ асуудлаар хуралдахаар тогтсон байна. Улмаар холбогдох УИХ-ын чуулганыг 15.00 цагаас товложээ.