2023-07-04
Төрийн эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгийн мэдээллийг АТГ-аас мягмар гарагт нээлттэй болгов.
Хамгийн их хөрөнгө орлоготой УИХ-ын зарим гишүүдийн мэдээллийг хүргэж байна.
Ц.Мөнх-Оргил: Өөрийн орлого-₮48 сая, гэр бүлийн орлого-₮1.1 тэрбум, амины орон сууц-₮2 тэрбум, тээврийн хэрэгсэл-₮170 сая, үнэт эдлэл-₮72 сая, хадгаламж-₮8.3 тэрбум, авлага-₮4.9 тэрбум, зээл-₮2.2 тэрбум
Д.Өнөрболор: Өөрийн орлого-₮68 сая, гэр бүлийн орлого-₮77 сая, амины орон сууц-₮15 тэрбум, тээврийн хэрэгсэл-₮642 сая, эзэмшил газар-₮499 сая, үнэт эдлэл-₮150 сая, хадгаламж-₮1.5 тэрбум, зээл-₮64 сая
Б.Дэлгэрсайхан: Өөрийн орлого-₮3.3 тэрбум, гэр бүлийн орлого-₮7 сая, амины орон сууц-₮4.8 тэрбум, тээврийн хэрэгсэл-₮850 сая, хадгаламж-₮565 сая, зээл-₮6.4 тэрбум
Ц.Цэрэнпунцаг: Өөрийн орлого-₮4.6 тэрбум, гэр бүлийн орлого-₮421 сая, амины орон сууц-₮7.6 тэрбум, тээврийн хэрэгсэл-₮679 сая, үнэт эдлэл- ₮10 сая, хадгаламж-₮2.4 тэрбум.
С.Амарсайхан: Өөрийн орлого-₮82 сая, гэр бүлийн орлого-₮72 сая, амины орон сууц-₮10 тэрбум, тээврийн хэрэгсэл-₮107 сая, үнэт эдлэл-₮225 сая, хадгаламж-₮53 сая, авлага-₮2.9 тэрбум, зээл-₮54 сая.
Ц.Анандбазар: Өөрийн орлого-₮43 сая, гэр бүлийн орлого-₮68 сая, амины орон сууц-₮7.6 тэрбум, тээврийн хэрэгсэл-₮953 сая, мал аж ахуй-₮1.1 тэрбум, үнэт эдлэл-₮600 сая, хадгаламж-₮3.4 тэрбум, авлага-₮336 сая, зээл-₮32 сая