2023-07-04
Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр жилийн нийт орлогоо 43 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өмнөх оныхоос 3 сая төгрөгөөр буурсан дүн юм.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь:
-7.6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хоёр амины орон сууц, нэг нийтийн орон сууцтай
-953 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus 570, Toyota Alphard, Toyota Land Cruiser 200, Mercedes Benz автомашинтай
-1.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хурдан удмын адуу-16, үхэр-78, хонь-718, ямаа-211, адуу-304
-600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
-3.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай
336 сая төгрөгийн авлагатай
-32 сая төгрөгийн зээлтэй
-Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 68 сая төгрөг