2023-02-14
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байсан мэргэжлийн боловсрол, сургалтын салбар өнгөрсөн жилээс Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх асуудалд шилжиж ирсэн билээ. Ингэснээр боловсролын салбар бүтэн болсон гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбарлаж байна.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.02.14/ хэвлэлийнхэнтэй уулзаж, салбарынхаа бодлого шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон политехник коллежүүдийн 2.5 жилийн сургалтын системийг гурван жил болгоно гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тодотголоо.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 77 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж үйл аижллагаа явуулж байгаа аж. Үүнд 214 мэргэжлээр 38034 оюутан суралцаж байна. Нийт сургалтын байгууллагын 40 хувь нь орон нутагт, үлдсэн хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг.