2023-02-14


лайвчин” Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр товложээ.



Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ баасан гарагт буюу 2 дугаар сарын 17-нд “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр товложээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.5.1 буюу Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон гэх зүйл ангиар буруутган, Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.

Өөрөөр хэлбэл, ӨМӨЗО-ны Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж байх явцдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуулиар хориглосон үйлдлүүд гаргасан гэж холбогдох байгууллагууд үзэн АТГ шалгаж байсан юм.


Бидэнтэй холбогдох