2023-01-04
Ирэх ням гарагт /2023.01.08/ БНХАУ хилээ нээх гэж байна. Үүнтэй холбоотойгоор Юанийн ханш огцом өсөж эхэллээ. Тодруулбал, Найман шарга валют арилжааны захад юан 502 төгрөг, Монголбанкинд 500.38 төгрөг, Төрийн банкинд 502-504 төгрөг, Хаан банкинд 501.40 төгрөг, Худалдаа хөгжлийн банкинд 502 төгрөг, Хас банкинд 502 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар валютын олдоц хэвийн байгаа боловч цаашид ханш нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.