2023-01-03


Эрдэнэс Монгол”88 ажлын байранд 693 хүн бүртгүүлээд байна.



Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаад буй. 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос э16-ныг хүртэл e-tanhim.gov.mn сайтаар бүртгэл явагдаж эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар зарласан 88 ажлын байранд 693 хүн бүртгүүлээд байгаа бөгөөд нэг хүн хоёр ажлын байранд бүртгүүлэх боломжтой юм.

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга С.Сосорбарам "Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт явуулдаг системийг “Эрдэнэс Монгол” ХХК ажлын байрны сонгон шалгаруулалтад ашиглаж байна.

Хувийн анкет, материалаа бэлэн болгосон хүн 3-5 минутад бүртгүүлэх бөгөөд бүртгэгдсэн эсэх, тухайн ажлын байранд нийт хэдэн хүн бүртгүүлснийг харах боломжтой.

Нэг хүн хоёр ажлын байранд бүртгүүлж болно. Төрийн албаны шалгалт заавал өгсөн байх шаардлага тавиагүй. Ажлын байранд мэдээллээ оруулах, солих, засах боломжтой.

Нэгдүгээр сарын 16-ны 18.00 цаг хүртэл бүртгэл үргэлжилж, материалаа засах, солих боломжтой. Нэгдүгээр сарын 26-наас сонгон шалгаруулалт хийхээр төлөвлөсөн. Ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаараад хэдэн өдөр болох нь тодорхой болно" гэсэн мэдээлэл өглөө.


Бидэнтэй холбогдох