2022-06-18


“Хар авдар” хэмээх түүхэн зөгнөлт номын нээлт



Түүхэн зохиол хэдий ч зөгнөлт гэдэг утгаараа хийсвэр, зөн билэгдэлт, ид шидийн, гайхаш төрүүлэм олон ертөнцөөр уншигч таныг аялуулна. Зохиолын дэвшүүлсэн гол санаа нь “Хүмүүс бид энэхүү сав ертөнцөө хэрхэн аврах вэ?” гэсэн гүн гүнзгий асуулгыг тавьж, ирээдүйн гэрэл гэгээ, сайн сайханд итгэн найдаж буйн тухай юм.

Зохиолч Доржгочоогийн Уранбилэгийн хувьд энэхүү ном нь түүний 6 дахь уран бүтээл аж. Тэрээр өмнө нь “Зүрхэнд дуссан нулимс”, “Цагийн хүрдэн”, “Сэтгэлд жаргасан нар” зэрэг түүхэн туужуудаа уншигчдын гарт хүргэж байжээ. Харин “Чингис хааны дайтахуйн ухаан ба Орчин үеийн байгууллагын менежментийн бодлого” “Хүчирхэг удирдагч байх ухаан” ном нь хилийн дээс давж Япон болон БНХАУ ӨМӨЗО-д орчуулагдан хэвлэгджээ


Бидэнтэй холбогдох