2022-04-20
Парламентын түүхэнд анх удаа Хяналт шалгалтын түр хороог байгуулж буй нь энэ юм. УИХ-аас өмнө нь байгуулдаг байсан ажлын хэсгүүдээс түр хороо нь нотлох баримтыг тал бүрээс цуглуулж үнэлж дүгнэлт хийдгээрээ ялгаатай. Түр хорооны дарга Ж.Сүхбаатар "Манай намын хулгайч, таны намын хулгайч гэж байхгүй. Монголын эсрэг хулгайч л гэж байгаа. Хөгжлийн банкийг улсын хөгжлийг түртгэтгэх зорилгоор байгуулсан. Хөгжлийн банкны асуудал дээрх эрх барьж буй МАН-ын бүлэг санаачлагатай ажиллана. Манай нам дотор нэр холбогдсон гишүүд бий. Тэглээ гээд тэднийг өмгөөлж хамгаалсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй” гэв