2022-04-13
Украины парламентын гишүүн Д.Гурин өнөөдөр /2022.04.13/ тус улсын “зүүн өмнөд хэсэгт орших Мариуполь хот бүхэлдээ бүслэлтэд байна. Буудлага, бөмбөгдөлт зогсохгүй байна” гэж хэлжээ. ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш ширүүн галд өртөж байсан стратегийн чухал боомт хотод 100 мянга гаруй энгийн иргэн үлдсэн ажээ.