2022-02-12
Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчлөл залуужиж 16-29 насны хүмүүсийн дунд их тохиолдож байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс 3 дахин илүү өвчилдөг.
Бөөр Шээс Дамжуулах Замын Өвчин буюу Бөөрний үрэвсэлт өвчин нь ихэвчлэн хавсарсан хэлбэртэй байх нь олонтаа. Өөрөөр хэлбэл даарч хөрөх, ханиад томуу, хоолойн үрэвсэлт өвчин, амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнөөр хүүхэд залуучууд өвдсөний дараа 1 юм уу 2 долоо хоногийн дараа үүсэх хандлагатай. Мөн зарим тохиолдолд арьсны идээт өвчнөөс улбаатай байх нь ч бий.
Шинж тэмдэг: Ууц нуруугаар хөших, хөл гар хүйт даах, нүд хавдах, нүүрээр хавагнах, нүд бүрэлзэх, зовхи сэлхрэх, ойр ойрхон шээс хүрэх, шээс өнгөтэй эсвэл үнэртэй гарах, нойр муудах, амархан ядарч сульдах, чихээр шуугих, зүрх дэлсэх, шилэн хүзүү хөших, ба даралт ихсэх.
Дээрх шинж тэмдэг илэрсэн үед эмчид хандаж эмэн эмчилгээ эхлүүлэх шаардлагатай. Антибиотикийг эмчийн заавраар тодорхой хугацаатай хэрэглэдэг гэдгийг сануулъя. Танил ба бусдын хэрэглэж үр дүнд хүрсэн эм эмчилгээг дур мэдэн даган дууриах тун аюултай болохыг сануулъя. Хувь хүн бүрийн өвчний явц өөр өөр бөгөөд эм эмчилгээ ялгаатай байдаг. Хөхүүл болон жирэмсэн эхчүүдийн хувьд эмчилгээг тодорхой хугацаанд хүлээх эсвэл боломжтой үед нь эхлүүлж болдог.
За ингээд гол хэсэгтээ орье: Бөөр бол хос эрхтэн бөгөөд хэвлийн хөндий буюу нурууны дотор талд байрладаг БУУРЦАГ хэлбэртэй. Нэрнээс нь харахад л Буурцаг шиг гэхээр “kidney bean” буюу бидний нэрлэж заншсанаар хүрэн шош бөөрөнд сайн хүнс яах аргагүй мөн билээ. Учир нь ургамлын гаралтай уургын агууламж нь бөөрөнд маш таатай нөлөөлдөг. Ер нь амьтны гаралтай уураг ихээр хэрэглэдэг хүмүүс бөөрний архаг үрэвсэлт өвчлөлөөр өвдөх эрсдэл нь өндөр байдаг гэж судлаачид үздэг. Гол нь бид амьтны гаралтай уургын хэмжээгээ хэт ихдүүлэн шингээж чадахгүй ихээр хэрэглэж байгаатай холбоотой.
Хүний өдөрт идэх уургийн хэмжээ нь биеийн жингийн 1 кг тутамд 0.8-2,5 гр ( нас хүйс болоод хөдөлгөөний ачаалал идэвхтэй байдлаас шалтгаалан) байдаг. Үүнээс 50 хувь нь ургамлаас байх нь хамгийн эрүүл мэндэд тустай гэхээр та өөрийн иддэг хоол хүнснээ нэг хараарай. Жишээлбэл та 50 кг жинтэй байнгын дасгал хөдөлгөөн хийдэг гэж үзвэл та өдөрт 125 гр уургийн агууламжтай хүнс идэх юм байна. Ойролцоогоор 60 гр мах ба 60 гр бусад хүнснээс та уургаа авна гэсэн үг. Мэдээж зөвхөн маханд л уураг байдаггүй. Гурил, хүнсний ногоо, навчит ургамал, шош, самар гээд олон хүнс уураг тодорхой хэмжээнд агуулдаг.
Нэгэнт Бөөрний үрэвсэлтэй нь тодорхой болсон ч жирэмсэлсэн ба өөр онцгой шалтгаантай бөгөөд эмчилгээ эхлээгүй байгаа тохиолдолд эхлээд заавал эмчтэйгээ уулзаад өөрийн нөхцөл байдлаа бүрэн мэдсэний үндсэн дээр эмчилгээг түр завсарлаж болно.
Бөөрний үрэвсэлт өвчний үед хориглох хүнс:
Түлхүү хэрэглэх хүнс ба зарим зөвлөмж: