2021-10-20
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, Эрээний хил хаагдсан нөхцөл байдалтай уялдуулан авах арга хэмжээ зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа. Түүнчлэн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.
ЗГХЭГ-ын дэд даргаар Д.Батбаатарыг томиллоо
Тэрбээр БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ТНБД-аас чөлөөлөгдсөн юм.
ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ
Харин ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгыг ХЗДХЯ-ны дэд сайдаар томилсон юм.
Б.Солонгыг ХЗДХ-ийн дэд сайдаар томилов
ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгыг ХЗДХЯ-ны дэд сайдаар томиллоо. Өмнөх дэд сайд С.Баатаржав Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс итгэмжлэхээ гардаж аваад байгаа юм.
Б.Солонго ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ "Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар "Оюутолгой" ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Хэдийгээр түүний албан тушаал өөрчлөгдөж байгаа ч дээрхи ажлын хэсгийн гишүүнээрээ үргэлжлүүлэн ажиллана гэсэн мэдээлэл байна.
БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаа Л.Цэдэвсүрэнг томиллоо
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томиллоо. Түүний хувьд тус яамны сайдаар ажиллаж байгаад У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсны дараа чөлөөлөгдөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад салбартаа эргэн ирж байна.