2021-10-15
Ардчилсан намын нэг фракц болох “Монголын ардчилсан холбоо” буюу МоАХ төрийн бус байгууллага тусдаа бие даасан нам болж үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн зургаадугаар сард төрийн тэргүүний суудлаас буухдаа зарлиг гаргаж, өөрийн албан бус өмчлөлтэй МоАХ-г Монгол Улсын баатар цолоор шагнасан байдаг. Тэр цагаас хойш Х.Баттулга МоАХ-гоор дамжуулан АН-ыг мэдэлдээ авах талаар мэдээлэл гараад байсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын Ардчилсан Холбоо буюу МоАХ-ы Ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй, харин ч удахгүй гишүүдтэйгээ биечлэн уулзаж, холбооны ажлаа эрчимжүүлнэ гэдгээ зарласан гэх Түүний зөвлөх П.Нүрзэд уг ажлын бэлтгэлийг базаан, аймаг, дүүргийн МоАХ-ы гишүүдтэй уулзаад эхэлсэн байна. АН-аас дутахгүй гишүүнчлэл, зохион байгуулалттай энэ бүтцийг Х.Баттулга шинээр байгуулах намынхаа суурь болгоно гэж тооцоолж байгаа аж. Мөн эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр Монголын Ногоон Нам, Иргэний Зориг-Ногоон Нам зэрэг Улсын Дээд Шүүхийн бүртгэлд МАН, АН-ын дараа бичигддэг улс төрийн намын удирдлагуудтай албан бус уулзалт хийж, хамтран ажиллах тухай тандсан байна.
Юутай ч Х.Баттулга чадвал АН-ын удирдлагыг өөрийн багтаа авах, ядвал МоАХ-ы бүтцэнд суурилсан шинэ Ардчилсан Нам байгуулах зорилготой байгаа нь тодорхой болжээ