2021-10-01


УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр/2021.10.01/ 10:00 цагт нээлтээ хийнэ.



УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр/2021.10.01/ 10:00 цагт нээлтээ хийнэ. Намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний сард нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэгвэл УИХ-ын чуулган үдээс хойш 14:00 цагаас хуралдахаар товлосон бөгөөд тус хуралдаанаар гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох аж. Ингэхдээ хурал хаалттай горимоор явагдана.

Хэлэлцэх асуудлын эхэнд:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль,
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Зөвшөөрлийн тухай,
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай,
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай,
  • Хөрөнгийн үнэлгээний тухай,
  • Актив удирдлагын компанийн тухай,
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна


Бидэнтэй холбогдох