2021-10-01
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы нээлт болно.
10:00 цагт: Монголын гаалийн байгууллага иргэдэд үзүүлдэг 13, аж ахуйн нэгжид үзүүлдэг 33 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас: 99145985
10:30 цагт: Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан дайнд оролцсон ахмад дайчдад гэрийнх нь гадна хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулна. Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотноо ирээд буй Б.Сейлханд Саппорогийн ойролцоох зочид буудалд, Хэнтий аймгийн харьяат Т.Лувсансүхэд 10 дугаар хороололд, Дархан-Уул аймгаас ирсэн ахмад дайчин Б.Ядамсүрэнд "Парк вилла" хотхонд, Дундговь аймгаас ирсэн Н.Пүрэвжалбад "Олимп" хотхонд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99795099
11:00 цагт: ХБНГУ-ын үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд ажилладаг 6 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй хэвлэлийн баг Монгол Улсад ирсэн билээ. Тус хэвлэлийн багийнхантай хэвлэлийн хурал хийнэ. Утас 86015538, 99812772.