2021-06-05
Нэр дэвшигч Д.Энхбат "Манай багийн таван хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Дөрөв нь хоёр дахь тун вакцинаа хийлгэсэн хүмүүс байсан. Миний шинжилгээний хариу өнөө өглөө эерэг гарсан учраас энд тусгаарлагдаж байна. Сайн мэдээ гэвэл ямарваа нэгэн шинж тэмдэг илрэхгүй байна. Сонгуулийн кампанит ажил ид дундаа явж байгаа учраас нэлээд цуу ярианд дарагдсан байдалтай байна.
Ер нь коронавирусийн халдвараар Монгол Улсын 60 гаруй мянган хүн өвдөж байна. Сонгуулийн сурталчилгаа 14 хоног. Арав гаруй хоногийн хугацаанд сонгуульд оролцож байгаа хүмүүс хоёрхон сонголттой тулсан. Нэг нь оролцорхгүй, хөдөө орон нутгаар явахгүй байх. Нөгөө нь эрсдэлээ үүрээд явах. Би сонгуулийн байгууллагын шаардлагын дагуу тестээ хийлгэж, сөрөг гарсан учраас сурталчилгаандаа гарсан.
Дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8 хүртэл хөл хорио тогтоосон. Хөл хорио цуцлагдахтай зэрэгцэн би вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн. Хоёр дахь тунгаа тариулах хугацаа хөдөө орон нутгаар онгоцонд нисч байх үед таарсан. Мэдээж өдөрт хоёр нисч байгаа үед эмч маань вакцин хийлгэхийг зөвлөөгүй. Хоёр, гурав хоногийн дараа тариулж болно гэж зөвлөсөн байсан. Тавдугаар сарын 8-нд хөл хорио сулласан өдөр Синофармын вакцин тариулсан. Хоёр дахь тунг тавдугаар сарын 30 хавьцаа байсан ч хөдөө явж байсан учраас 3-4 хоног хойшлуулсан юм.
Дахиад хэлэхэд, сонгуулийн сурталчилгаа эхлэхэд гурван нэр дэвшигчээс гурвуулангаас нь PCR шинжилгээ авсан. Хөдөө орон нутаг руу явахдаа нөгөө хоёр нэр дэвшигчийнхээ мөн адил тест өгөхөд сөрөг гарсан. Тийм учраас сурталчилгаанд явахыг зөвшөөрсөн. Миний ойлгож байгаагаар би хөдөө орон нутагт ковид тараагаагүй. Харин сурталчилгааны төгсгөлд орон нутагт явж байгаад халдвар авсан гэсэн дүгнэлт хийх байгаа. Өөрөөр хэлбэл, би хөдөө явахдаа сөрөг яваад ирэхдээ эерэг дүнтэй ирсэн гэсэн үг. Тэгэхээр халдвар тараагч биш, халдвар авагч болсон" гэлээ.
Сэтгүүлч түүнээс мэтгэлцээнд оролцох эсэхийг тодруулахад "Миний хувьд мэтгэлцээндээ орно гэж бодож байгаа. Энэ нөхцөлд яагаад мэтгэлцээнийг онлайнаар зохион байгуулж, хийж болохгүй гэж. Бид бүх л сонгуулийн ажлыг онлайнаар хийж байна. Улаанбаатар хотдоо байгаа бид хэд мэтгэлцээнийг онлайнаар хийхэд буруу зүйл байхгүй гэж бодож байна. Миний зүгээс коронавирусийн нөхцөл байдал, улс орныхоо байдлыг бодсон ч гэсэн олон цуглаан, уулзалтыг хийх нь гол биш. Тиймээс мэтгэлцээнийг онлайнаар хийж, цаашдаа ч гэсэн улс төрийн мэтгэлцээнийг онлайнаар хийх бодол төрж байна