2021-06-05
Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуульд нэр дэвшигчдийн бодлогын мэтгэлцээн ирэх даваа гарагт буюу зургадугаар сарын 7-нд болно. Харин энэ сарын 4-5-нд шилжих шөнө ХҮН-ын нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдсан.
Ингэснээр тэрбээр биечлэн хийх сонгуулийн сурталчилгаагаа зогсоож, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж эхэлсэн. Мөн нөгөө хоёр нэр дэвшигчээ ч халдвар тархах эрсдэлтэй сурталчилгаа хийхээ зогсоож, цахим хэлбэрт шилжихийг уриалсан. Энэ уриалгыг МАН-ын зүгээс хүлээн авснаа өнөөдөр мэдэгдсэн билээ.
Д.Энхбатын хувьд халдварын шинж тэмдэг биед нь илрээгүй, хэвийн байгаа талаараа ярьсан. Ийм ч учраас даваа гарагийн мэтгэлцээнд цахимаар оролцохоор болжээ. Харин нөгөө хоёр нэр дэвшигч нь нүүр тулах аж.