2021-05-20
УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж 5 дугаар сарын 22-ноос хот хоорондын хөдөлгөөнийг нээх асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Тавдугаар сарын 22-ноос вакцины давтан тунгаа хийлгээд 14 хоносон иргэн ямар нэгэн хязгаарлалтад орохгүй, түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөхгүй. Харин хяналтын цэгүүдэд давтан тунд хамрагдсан цахимаар болон цаасаар хэвлэсэн байдлаар "Сертификат"-аа үзүүлээд орон нутагт зорчиж болно. Ингэхдээ 0-17 насны хүүхдээ авч явж байгаа бол хүүхдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ шаардахгүй. Орон нутагт зорчих хүмүүс хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй болон давтан тунд хамрагдаагүй хүмүүс PCR шинжилгээ өгч, тухайн очсон газраа 7 хоногийн гэрийн ажиглалтад байх түр журам гарсан"