2021-05-01
Өнөөдөр Ховдын нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Тавдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна.