2021-04-26


Ц.Анандбазарын үйлдсэн хүчирхийллийr Б.Баян-Очир гэгч харж зогсож байжээ



УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн талаарх нэвтрүүлэг өчигдөр tsahiur.mn сайт олон нийтэд хүргэсэн.

Уг нэвтрүүлэгт оролцсон хохирогч охины ярианд “Содмонгол группын Хуулийн зөвлөх Б.Баян-Очир” гэх хүний нэр дурдагдсан байдаг. Тодруулбал, Ц.Анандбазар Багатэнгэрт байх тансаг зэрэглэлийн байшингынхаа сауныхаа өрөөнд хохирогч охинд бэлгийн дарамт үзүүлж, зодож дарамталж, хувцасыг нь урж, үснээс нь зулгаан, бэлэг эрхтэнээ хүртэл аманд нь хийлгэхийг шаардаж байх үед хажуу өрөөний цонхоор Содмонголын хуулийн зөвлөх Б.Баян-Очир гэгч харж зогсож байсныг хэлж байсан.

Тэгвэл У.Анандбазарын хуулийн зөвлөх гэгдээд буй, хүчинхийллийг өөгшүүлэгч, түүнийг УИХ-д гарахад нэр бүхий албан тушаал руу дэвшсэн хэмээн эх сурвалжын мэдээлсэн Б.Баян-Очир гэгч яг хэн бэ?

Юутай ч Б.Баян-Очир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болохоор нэрээ дэвшүүлээд байгаа юм байна. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох 53 иргэнийг нэр дэвшигчээр бүртгээд байгаа. Тэдний дунд Б.Баян-Очир багтсан байгаа юм байна.

May be an image of 1 person

Тэрээр хуульч мэргэжилтэй, хорин жил энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ингэхдээ өмгөөлөгч, прокуророор ажиллаж байсан тэрбээр эх сурвалжын мэдээлснээр бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг хараад, чив чимээгүй сууж байсан байгаа юм. Бэлгийн хүчирхийллийн ноцтой үйлдлийг харчихаад ямар нэгэн үйлдэл хийгээгүйнхээ төлөө Б.Баян-очир ч хуулийн хариуцлага хүлээх ёстой.


Бидэнтэй холбогдох