2021-04-02


Гадаадаас ирсэн иргэн долоон хоног тусгаарлана



УОК-ийн Шуурхайн штабаас мэдээллийг ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн өглөө.

Улсын онцгой комиссын тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг долоо хоног болгон бууруулах шийдвэрийг гаргаж, холбогдох журамд өөрчлөлт оруулахаар боллоо.

Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Тодруулбал, энэ сарын 1-нээс хойш ирэх иргэдийг долоо хоног тусгаарлах юм. Харин үүнээс өмнө ирсэн, одоо тусгаарлагдаж байгаа иргэд өмнөх журмын дагуу 10 хоног тусгаарлагдахын УОК-ийн Шуурхайн штабаас мэдээллээ.


Бидэнтэй холбогдох