2021-03-12
Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, корпорацийн гүйцэтгэх захирлаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баярчимэгийг томиллоо. Ажил хүлээлцэх үеэр Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гүүр нь энэ байгууллага юм. Нийтийн тээврийн парк шинэчлэл, эрх зүйн орчныг сайжруулахаас авхуулаад олон ажил, арга хэмжээ энд төвлөрч байгаа. Нийслэлийн иргэдэд ажиллаж, амьдрахад таатай орчин бүрдүүлэх үйлсэд нь амжилт хүсье” гэв.
Н.Баярчимэг нь