2021-02-04


БНХАУ руу хийж буй махны экспортыг нэмнэ



Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Цай Вэньруй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлов. Цар тахлын эрсдэлтэй цаг үед эдийн засгийг дэмжсэн бодлого баримталж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй 800 айлын орон сууц хөтөлбөр, Төв цэвэрлэх байгууламжийн төслийн үйл ажиллагааг зогсоохгүй байхад онцгой анхаарч ажиллахаа тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд уул уурхай, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэх, хилийн боомтоор дамжих тээвэрлэлтийн хэвийн үргэлжлүүлэх талаар хоёр улсын Засгийн газар ариутгал халдваргүйжүүлэлтийн горимд нийцүүлэн ажиллах нэгдмэл байр суурьтай байгаагаа талууд илэрхийлж байв.


Бидэнтэй холбогдох