2021-01-28
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсон. Түүний анхны ажил нь хамтран ажиллах Засгийн газрын бүрэлдэхүүнээ тодруулж, томилох билээ. Томилгоо шинэхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан нарын дунд маш нууцлалтай яригдаж байгаа аж. Маргааш өглөө гэхэд нэрс бэлэн болж, 08 цагаас намын Удирдах зөвлөлөө хуралдуулах юм байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнөөдөр Сайдад нэр дэвшигч, горилогч хүмүүсийг намын удирдлагууд Тусгаар тогтнолын ордонд дуудан уулзаж байгаа аж. Мөн одоо сайдын суудлаа өгөх хүмүүсийг албан өрөөндөө, сайдын суудал горилогчдыг Тусгаар тогтнолын ордонтой ойр байх чиглэл өгөөд байгаа гэнэ.
Хэвлэлээр бичиж, ярьж байгаа нэрс худал гэдгийг ч эх сурвалж онцоллоо. Өнөө шөнө шинэ Засгийн газрын гишүүд тодрох аж.