2021-01-11
Хатуу хөл хорионы дэглэмийг сулруулсан ч товчоодоор орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа юм. Тэгвэл товчоод дотор байх зусландаа ирж, очих хөдөлгөөн нээлттэй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Тодруулбал, иргэд товчоод доторх зусландаа очих боломжтой. Алслагдсан хороодод оршин суудаг иргэд тухайн газар оршин суудаг бичиг баримт, газар эзэмших гэрчилгээгээ нотариатаар баталгаажуулаад шаардлагатай тохиолдолд зорчиж болох юм. Харин өнөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгасантай холбоотойгоор хөдөө орон нутгийн хяналтын постууд дээр УОК-ын зөвшөөрөлгүй зорчиж байгаа иргэдийг саатуулах юм байна