2021-01-03


ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАХ БОЛОМЖ



Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг. Тийм учраас 2020 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 11-р сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал, иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой. Хэдийгээр бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье” гэсэн тайлбар хүргэсэн билээ.

Цахилгааны бичилт хийх өдрүүд болон төлбөр төлөх хугацааг хэрхэн мэдэх боломжтойг танилцуулъя.

Хэрэглэгч та “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний дэвтрийнхээ хоёрдугаар хавсралт болон mytog.mn цахим хаягаар нэвтэрч, “Гэрээний мэдээлэл” цэснээс өөрийн хамаарагдах борлуулалтын циклийг мэдэх боломжтой юм байна.


Бидэнтэй холбогдох