2021-01-02


Маргаашаас баярын үеэр ажилласан худалдааны төвийн худалдагч, ажилчдаас шинжилгээ авна"



Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр НЭМҮТ-ийн албаны дарга, тархвар судлаач Б.Сувд "Баяр тэмдэглэх, иргэд халдвар авна гэж бодохгүй байх, шинж тэмдэггүй халдвар тараагч байгаа нь халдвар тархах үндсэн гурван шалтгаан болж байна. Баянзүрх дүүргийн иргэдээс шинжилгээ авах үйл явц маш удаан явцтай байлаа. Эмнэлэг, эмийн сан, банк, худалдаа үйлчилгээний байгууллага, нийтийн тээвэр, такси, хүнсний дэлгүүр, түгээлтийн байгууллагад шинжилгээг хийж байгаа. Маргаашаас эхлэн шинэ жилийн үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн худалдагч, ажилчдаас шинжилгээ авна.

Баянзүрх дүүрэгт 85 мянган өрхөөс шинжилгээ авахад хоёр хүнд илэрсэн нь батлагдлаа. Халдварын байршил нь тодорхойлогдоход зураглалыг гаргаж, иргэдэд мэдээлнэ" гэсэн юм


Бидэнтэй холбогдох