2020-12-29


Алиса Фрейндлих "КОВИД"-ын халдвар авч, сэхээнд эмчлүүлж байна



ЗХУ, ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт Алиса Фрейндлих энэ сарын 25-нд Санкт-Петербург хотын нэгэн эмнэлэгт хэвтжээ.

Оросын хэвлэлд бичсэнээр алдарт жүжигчин коронавирусний халдвар авсан байна. Эмнэлэгт хэвтэх үедээ уушгины 36 хувь нь ажиллахгүй байсан бол одоо энэ тоо 80 хувьд хүрж, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж эхэлжээ. Ухаангүй байгаа бөгөөд хиймэл амьсгалын аппарат залгуулсан байна.
 


Алиса Фрейндлих 86 настай. Түүний ажилладаг Г.А.Товстоноговын нэрэмжит Драмын театр алдар жүжигчний тоглох ёстой байсан жүжгүүдийг цуцалсан байна.

Монголчууд бид түүнийг “Ийм нэгэн явдал” киногоор нь сайн мэддэг билээ.


Бидэнтэй холбогдох