2020-12-17


Төмсөөр хийж болох хамгийн амттай хоолны жор



Төмсөөр хийж болох хамгийн амттай хоолны жорыг та бүхэндээ танилцуулж байна.

Орц:

  • Төмс – 6 ширхэг
  • Өндөг – 3 ширхэг
  • Мөөг – 400 гр
  • Гурил – 3 халбага
  • Сонгино – 1 ширхэг
  • Давс, перец, бусад амтлагч – амталгаагаар
  • Бяслаг – 200 гр

Хийх арга:

Төмсөө хальсалж угаана. Үүнийгээ үрэгчээр үрж, дээр нь давс, перец, амтлагч хийж хутгаад, 5 минут байлгана. Дараа нь төмснөөс ялгарсан шүүсийг шүүж асгана.

Төмсөн дээрээ өндөгний шар болон гурил хийж зуурна. Өндөгний цагаанаа миксерээр хутгаж, өтгөн цагаан болгоод төмсөн дээрээ хийж ахин хутгана.

Одоо давс, перец хийж, өөрийн мэдрэмжээр амтлаарай. Шарах шүүгээний тавцан дээр калькин цаас дэвсээд, ургамлын тосоор тослоно. Үүн дээрээ төмсөө тарааж дэлгээд, шарах шүүгээнд хийж, 180 хэмд 40-45 минут жигнэнэ.

Мөөгөө хэрчиж, хайруулын тавганд хийж хуурна. Жижиглэн хэрчсэн сонгиноо нэмж хуураарай. Багахан давс хийж амтлана.

Одоо шарах шүүгээнээс төмсөө гаргаж тавиарай. Үүн дээрээ үрсэн бяслагаа цацаж тараагаад, дээр нь хуурсан мөөгөө асгана. Хамгийн дээр нь өөрийн дурын сонголтоор ногоон өнгийн ногоо ургамал хэрчиж тавиарай.

Ингээд төмснийхөө нэг талаас ороож, ороомог болгоно. Нэг цагийг турш цааш тавьж орхиод хэвэнд оруулна. Товлосон цаг болоход хэрчиж, амтат ороомогоо таваглаарай.


Бидэнтэй холбогдох