2020-12-13


Я.Содбаатар:12 сарын 24 хүртэл хот хоорондын хөдөлгөөн одооных шигээ үргэлжилнэ



Засгийн газраас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Шадар сайд Я.Содбаатарын өгсөн мэдээллийг хүргэж байна:

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатаар сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт сулруулж байгаа.

Иргэдийн хөдөлгөөн, бизнесүүдийг үе шаттай нээх бодлогыг УОК баримталж байгаа.

ЭМЯ-наас ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн 12 дугаар сарын 24 хүртэл хот хоорондын хөдөлгөөн одооных шигээ үргэлжилнэ.

Улаанбаатар хотоос хэн дуртай нь орж, гарахгүй. Халдварын голомтгүй газраас ирж байгаа бол асуумжаа бөглөх бол халдварын голомттой газраас орж ирж байгаа бол түргэвчилсэн болон ПСР шинжилгээ өгнө.

Нийт 118 мянган иргэн бүртгүүлж, 109 мянга орчим иргэн нь ПСР шинжилгээ өгөөд байгаа. Сүүлийн хоёр өдрийн шинжилгээнийхээ хариуг аваагүй, шинжилгээ өгсөн ч гараагүй иргэд 18 хүртэл хотоос гаргана. 18-ны өглөөний 06:00 хойш дахиж шинжилгээ өгч байж гаргана. Шинжилгээ өгсөн хүмүүсийн 47.8 хувь нь гараад байгаа.


Бидэнтэй холбогдох