2020-12-10


Уул уурхайн ажилтан ХАЛДВАР АВСАН байж магадгүй тул 600 ажилтныг буцаан татлаа



Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг зорьж явсан уул уурхайн компанийн ажилчдын нэгээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрчээ.

"Эрдэнэс Таван толгой" компанийн туслан гүйцэтгэгч компаниудын 600 гаруй ажилтан ээлж солигдож ажиллахаар өнөөдөр (202.12.10) 16:00 цагийн үед Яармаг дахь "Оргил" худалдааны төвийн үүднээс хөдөлсөн ба бүгд шинжилгээнд хамрагдсан ч заримын нь шинжилгээний хариу гараагүй байсан аж.

Ингээд замд явах хугацаанд нэг ажилтны шинжилгээнд коронавирусний халдварын сэжигтэй байдал илэрсэн тул автобуснуудыг буцаан татах шийдвэр гаргаад байна.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс нэг автобусанд 20 хүн суулгасан байсан ба ойролцоогоор 30 автобус Улаанбаатараас хөдөлсөн байжээ. Автобусны түрүүч нь Дундговь, сүүлийнх нь Өлзийт орчимд явж байхад нь энэ тухай мэдээллийг өгсөн аж


Бидэнтэй холбогдох