2020-12-09
Үйл ажиллагааг нь хязгаарлах 18 байгууллагын жагсаалтыг Нийслэлийн онцгой комиссоос зарлалаа.
Тодруулбал, ирэх даваа гаригаас 34 байгууллагын үйл ажиллагаа нээгдэж байгаа ч доор дурдсан 18 байгууллагын үйл ажиллагаа одоохондоо нээгдэх болоогүй гэнэ.
-Бараа бүтээгдэхүүний худалдаа /хувцас, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа/
-Олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, хүлээн авалт
-Танхимын сургалт
-Баар, диско, караоке, биллярд, паб
-Өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн худалдаа
-Цахим, бүх тоглоомын газрууд
-Спортын арга хэмжээнүүд, цанын бааз, иог, фитнесс,
-Саун, бассейн
-Шашин, гандан, сүм хийдийн үйл ажиллагаа
-Урлаг, соёл, үзвэр үйлчилгээ
-Гоо сайханы салбарууд
-Үсчин
-Бариа засал, алжаал тайлах төвүүд
-Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
-Амралт, жуулчны бааз
-Дэн буудал
-Түргэн үйлчилгээний цэг
-Зочид буудал