2020-12-05
Зам тээвэр, хөгжлий сайдаар ажиллаж байсан М.Зоригт өнөөдөр /2020.12.05/ өөрийн цахим хуудаснаа "Улс төрийн гэх тодотголтой хоригдож байсан Монгол Улсын иргэн нас барсан байна" хэмээн бичжээ. Түүний энэхүү жиргээ олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээгээд байна.
Тэгвэл энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Энэ бол ташаа, худал мэдээлэл. Хорих ангид ямар ч улстөрч амиа алдаагүй, нас бараагүй" гэх тайлбарыг өглөө.