2020-12-01
Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг эмчийн төрсөн дүүгээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тодруулбал, тухайн иргэн “Буянт-Ухаа” хороололд болсон төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон иргэний ойрын хавьтал аж. Одоогоор түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул ХӨСҮТ-д авчран, PCR шинжилгээ авч байгаа аж.
Иймд Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тус дүүрэгт гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна.