2020-11-29


Б. Азжаргал: Сэлэнгэ аймаг иргэдээ хүлээн авах боломжгүйгээ мэдэгдсэн



Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд “Нэг иргэн – нэг өрх” шинжилгээний хариу бүрэн гарч дууслаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн 20 мянга орчим шинжилгээнээс дөрвөн эерэг тохиолдол гарч, ойрын хавьтлын 16 тохиолдлууд бүртгэгдэж, ХӨСҮТ рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээний дүн гарах ажил одоо хийгдэж байна. Яг одоогийн байдлаар Дархан-Уул аймагт нийт 44 тохиолдол, 400 орчим ойрын хавьтал бүртгэгдээд шинжилгээний ажил хийгдэж байна. Эхний хугацаа нь болсон хүмүүс тусгаарлах байрнаас гэрийн хөл хорио руу шилжүүлж байна.

Гурав, дөрвөн удаагийн шинжилгээ авсны үндсэн дээр өчигдөр 13 иргэнийг, өнөөдөр 30 гаруй иргэнийг тусгаарлах байрнаас гаргалаа. Бид энэ өвчлөл хаана, хэрхэн тархсан тал дээр судалгаа хийж олж тогтоолоо. Нэгдүгээр хавьтлууд бол гэр бүлийн хүрээнд тархсан байна. Иргэд маань тайвшрах болоогүй. 44 тохиолдлын гинжин цуваа нууцаар үргэлжилж байна. Ирэх сарын 7-ноос Дарханы орох, гарах хөдөлгөөн эхлэхээр нуугдмал маягаар өвчлөл нэмэгдэх аюултай. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж, аймгаас баруун найман аймаг руу өөрсдийн унаатай гэсэн хүмүүсийг гаргах болно. Харин цагийн өмнө Сэлэнгэ аймгийн зүгээс иргэдээ хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Бид Сэлэнгэ аймагтай энэ тал дээр дахин ярилцах болно. Өвчлөл ихтэй Зүүнхараа, Алтанбулаг сумдаас бусад сумаас ирэх Дарханы иргэдийг чөлөөтэй нэвтрүүлнэ. Ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос Дархан-Уул аймагт ирэх хүмүүсийг шинжилгээнд дахин хамруулна.

Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Т.Ганболд:

Идэш хоолоо авчрах хүмүүс ирэх арваннэгдүгээр сарын 1-6-ны хооронд авчрах боломжтой. Зөвхөн Дархан-Уул аймгийнхаа нутаг дэвсгэрээс идэш, хоолоо бэлдэх ёстой. Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос идэш, хоол бэлдүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Бусад Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан гэх зэрэг аймгууд руу явуулах боломжгүй. Идэш хоолондоо явах машинаа ариутгуулж, гарал үүслийн бичиг авах ёстой. 48 цагийн хугацааг хүмүүст өгөх болно. Долоо хоног идэш хоолоо бэлтгэх хугацаа байна.


Бидэнтэй холбогдох