2020-11-28
Архангай аймагт коронавирусний батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусний батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ авсан талаар бид мэдээлсэн.
Тухайн иргэний түргэвчилсэн тестийн шинжилгээний хариу эерэг гарсан тул, Аймгийн Онцгой Комисс яаралтай арга хэмжээ авч PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хотруу илгээгээд байсан. Тэгвэл шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гэж гарчээ. Энэ талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү батласан байна.
Батцэнгэл суманд сэжигтэй тохиолдол батлагдсантай холбогдуулан сумын Шуурхай штабын бүлэг байгуулагдаж, хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байна.