2020-11-26
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэндүгээр сарын 25-нд нийт 4176 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн бүх тохиолдол өвчлөл голомтлон гарч байгаа бүсүүдэд гарсан. Үүнд Улаанбаатар хотод гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын хавьталууд байна. Тодруулбал, нэг орцонд амьдардаг бариа засал хийдэг хүнээс болон хавьтлын ойрын найз нөхдийн хүрээнд халдвар илэрлээ Мөн Сэлэнгэ аймагт 4, Дорноговь аймагт 2, Орхон аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 275 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, Улаанбаатарт 63 Сэлэнгэ аймагт 148 Орхон аймагт 21 Дархан-Уул аймагт 22 Дорноговь аймагт 18 Говьсүмбэр аймагт 3 Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 712, эдгэрсэн 345 байна. Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош батлагдсан 365 хүн эмчлүүлж байгаагаас нь нэн хүнд 1 хүнд-3 хүндэвтэр-55 хөнгөн 301 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын 49.2 хувьд шинж тэмдэг илэрсэн. Насны хувьд Улаанбаатар хотод 4-73 насныхан халдвар авсан бол улсын хэмжээнд 4-90 хүртэлх насныхан байна. тэдний дундаж нас 33.5 нас байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар шинжилгээ авах ажилд хамтран оролцож байгаа. Нийслэлийн хэмжээнд 118 цэгт коронавируст халдварын шинжилгээ хийж байна. Арваннэгдүгээр сарын 14-25-нд нийт 59758 хүнд шинжилгээ хийснээс 15799 хүнийг PCR шинжилгээгээр баталгаажуулсан. Явуулын 3-5 баг товчоод дээр ажиллаж байгаа