2020-11-24
Бидний биеийн 60% нь уснаас бүрддэг бөгөөд өдрийн турш хангалттай ус уух нь гэрэлтсэн арьстай болох, биеийн жингээ барих, хорт бодисыг биеэс гадагшлуулахад туслана. Тохирсон хэмжээний ус ууж байх нь таны бодож байгаагаас илүү чухал ач холбогдолтой бөгөөд сэтгэлийн байдал, сурах чадварт хүртэл нөлөөлдөг. Гэхдээ энэ нь зүгээр ус уугаад байх биш ба бидний ус ууж, биеийн шингэнээ нөхөхдөө гаргадаг цөөнгүй алдаанууд байдаг. Эдгээрийг өнөөдөр та бүхэндээ танилцуулж байна.
Зөвхөн дасгалын дараа ус уух
Хүмүүс дасгал хийж, хөлсөө урсгаж, ядарсны дараа гэнэт их хэмжээгээр ус уудаг. Энэ нь буруу бөгөөд дасгалын өмнө, дасгалын дундуур ч ус уусаар байх хэрэгтэй. Мөн шингэний тэнцвэрийг хадгалахын тулд та зөвхөн устай зууралдах шаардлагагүй. Кокосын ундаа, хар, ногоон цай, тэр ч байтугай шоколадтай сүү нь таны биеийг уснаас дутуугүй шингэнээр тэтгэнэ.
Кофе болон ногоон цайг шингэн уух зүйлд тооцдоггүй
Биеийн шингэнийг нөхөж чадах ганц зүйл бол ус гэж боддог хүмүүс олон. Тиймдээ ч өглөө уусан аяга кофегоо, өдөр уусан аяга цайгаа шингэн зүйлд уусанд тооцолгүй, усаар бүхнийг төсөөлдөг.
Хэтэрхий бага давс иддэг
Натри ихтэй хоол хүнс нь бие махбодийг усгүйжүүлдэг ч натри нь биеийн шингэний тэнцвэрийг дэмждэг. Бид байгалийн жамаараа натри болон бусад микроэлементүүдийг хөлсөөр алддаг бөгөөд ус болон давсыг зайлшгүй биедээ авч байх хэрэгтэй болдог.
Өдөрт 8 стакан ус уудаг
Бидэнд хэр их хэмжээний ус шаардагдах нь бидний бие бялдар хэр идэвхтэй, юу иддэг, хаана амьдардаг, гэх мэт амьдралын хэв маягийн янз бүрийн хүчин зүйлээс хамаардаг. Өдөрт биед шаардагдах усны хэмжээг литрээр тооцоолохын тулд жингээ килограммаар 0.033-аар үржүүлээрэй.
Өглөө сэрээд шууд ус уудаг
Бид унтаж байхдаа биеийн шингэнээ алддаг, унтахаасаа өмнө хангалттай хэмжээний уусан ч маргааш өглөө гэхэд цангах болно. Гэхдээ өлөн элгэн дээрээ шууд ус уух нь шингэн авах хамгийн үр дүнтэй арга биш юм. Шингэний тэнцвэрийг хадгалахын тулд өглөөг шууд ус биш, сүү эсвэл жүржийн шүүсээр эхлүүлээрэй. Мэдээж араас нь ус ууж болно.
Усны агууламж өндөртэй хоол хүнсийг мартчихдаг
Олон жимс, хүнсний ногоо таны шингэний нийт хэрэглээнд тооцогддог. Улаан лооль, тарвас, өргөст хэмх зэрэг зарим нь калигаар баялаг тул таны бие удаан хугацаанд чийглэг байхад тусалдаг.