2020-11-17


Сэлэнгэ аймагт цагдаа, лаборант эмч, төмөр замын ажилтнуудаас коронавирус илэрлээ



А.Амбасэлмаа,Улаанбаатар хотод халдварын голомт болон хавьтлаас авсан 836 шинжилгээнээс коронавирус илрээгүй. Үүнд “Найрамдал” зуслангийн 156 хүүхдийн тандалтын шинжилгээ багтсан бөгөөд хүүхдүүдээс коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймгийн голомтын хавьтал 150 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 440 боллоо. ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээгээр Сэлэнгэ аймагт 22 хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсныг зарласан. Үүнээс тав нь батлагдсан гэсэн үг. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төмөр дагуух төв суурин газарт халдвар бүртгэгдэж байна. Тиймээс төмөр зам дагуу ажиллаж, амьдардаг ард иргэд эрүүл мэнддээ хяналт тавьж, шаардлагатай бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна"


Бидэнтэй холбогдох