2020-11-12
Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг зогсоожээ. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 17-ны 06.00 цаг хүртэл хязгаарлаад байгаа юм.
УОК-ын тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг үндэслэн Улаанбаатар хотоос гарах хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг өчигдрөөс хязгаарласан бөгөөд тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгох, хойшлуулах ажлыг зохион байгуулжээ. Харин өнөөдөр орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 24 чиглэлийн 58 тээврийн хэрэгслээр 1464 зорчигч замд гарчээ. Өнөөдөр 11.40 цагийн байдлаар Улиастай-Улаанбаатар чиглэлд өчигдөр 18.00 цагт 13 зорчигчтой тээвэрлэлтэд гарсан тээврийн хэрэгсэл 13.50 цагт Улаанбаатар хотод ирсэн байна. Үүгээр хот хоорондын тээвэр дууссан аж