2020-11-11


ШУУРХАЙ МЭДЭЭ: Гурав хоногийн турш хөл хорио тогтоолоо



Улсын онцгой комисс шөнө хуралдаж дараах хэд хэдн шийдвэрийг гаргажээ.

Учир нь 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарсан эмчээс өөрөөс нь болон гэр бүлээс нь коронавирус илэрсэн байна.

Юун түрүүнд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш бүх шатны боловсрлын байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо.

Хотоос гарах хөдөлгөөнийг мөн гурав хоног хаах,

Үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох,

Ннийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулж өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-21:00 цагийн хооронд явахаар болгожээ.

Улмаар нийт иргэдэд хандан онцын шаардлагаггүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Мөн ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугарат хандахыг уриалжээ.


Бидэнтэй холбогдох