2020-10-23


НИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгч анхны хуралдаанаа хийнэ



НИТХ-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр /2020.10.23/ анхдугаар хуралдаанаа хийнэ. Хуралдааныг 11:00 цагт товлоод байна.

Тэд анхдугаар хуралдаанаа ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүдийг байгуулан, бүлгийн дарга нараа сонгох юм.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжсэн. Мөн НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг томилох шийдвэрийг гаргасан билээ. Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь удирдан явуулна. Хуульд сонгуулийн дүнгээр тухайн хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг тул МАН хуулийн дагуу эрхээ эдэлнэ.


Бидэнтэй холбогдох