2020-10-22


УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нийслэлийн Засаг дарга болно



Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдан хотын дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг сонгожээ.

Ингэхдээ:

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг,
  • НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргажээ.

Нийслэлийн МАН-ын хороо яг одоо хуралдаж уг асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.

Үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх юм. Эцсийн шийдвэрийг МАН-ын УЗ гаргана.


Бидэнтэй холбогдох