2025-12-10
Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудын баримтыг хэлэлцэж байгаа юм.
Гэрч УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: Энэ гэрээг авч явах ёстой хоёр хувь нийлүүлэгч 6 хувьд багтаагаад та нар үүнийг аваад яваарай гээд маш их бололцоо олгосон. Гэтэл энэ 6 хувиа цааг эргүүлээд 6 хувьд ногдох 1.1 тэрбумаас Монгол Улсын авах татварыг чөлөөлсөн байгаа. Татвар чөлөөлөх тухай УИХ-д нэг ч яриагүй. Чөлөөлөхгүй гэснийг чөлөөлөөд явж байна шүү дээ. Хэчнээн зүйлүүдэд татварын чөлөөлөлт, хөнгөлөлт өгсөн бэ. Үүнийг тооцмоор байна. Түүнээс гадна нэг яригдаад байгаа зүйл хэт ашгийн татвар. НӨАТ 68 хувь. Энэ татвар хуулиар хүчинтэй байсан шүү. ҮАБЗ мөн энэ төслийг оруулж ярьж байсан нөхөд 68 хувийн татварыг авахгүй. Хэрвээ авбал гэрээ буцахаас өөр аргагүй. Бид гэрээ хийхгүй гэж байна. Ингэж хэлснийг би шантааж гэж бодохгүй байна. Бодож үзэх татвар байсан. Орлох татвар авъя гэж хэлсэн шүү дээ. Орлох татварыг өсөн нэмэгдүүлэх албан татвар гаргаад УИХ-д өгчихсөн. Тэр орлох татвараа бид татсан бол энэ гэрээний 34 хувийн тухай, энэ гэрээ чинь аль хэдийнээ төлөгдөөд явчих хөрөнгө ороод ирэх байсан. Өндөр хүүтэй зээл шахаж, манай татварыг бүгдийг нь бууруулаад, татварын хэмжээг 55 хувиас бууруулахгүй гэдэг саналыг УИХ хатуу тавьсан шүү дээ. Хөрөнгө оруулагч талтай би уулзаад 55 хувиас доош Монгол Улсын татвар буухгүй гэж хэлсэн. Тэдний тал өөрийнхөө хөрөнгө оруулалтад 68 хувиас дээш монголчууд татвар авахгүй. Дээд хязгаар тогтооё гэсэн. Тэгвэл 55 хувиас доош татвар авахгүй гэж хэлсэн. Энэ хэмжээ одоо хэд гэнэ үү. 10 хувь гэнэ үү. Ийм болохоор алдагдлын тухай яриа гарна шүү дээ. Бид хөрөнгөө бодсон ч эдгээр тавьсан үзүүлэлтүүд, ярьсан яриаг бодсон ч одоо манай монгол өрийн тухай асуудал байхгүй. Юун одоо 12 тэрбумын өр яриад байгаа юм.