2025-10-01


Дэлхийн кофены өдрийг албан ёсоор аравдугаар сарын 1-нд болдог.



Дэлхийн кофены өдрийн түүх, учир шалтгаан: Дэлхийн кофены өдрийг албан ёсоор аравдугаар сарын 1-нд тэмдэглэх шийдвэрийг Кофеоны Олон Улсын Байгууллага (ICO) 2014 онд гаргажээ. Анхны албан ёсны “International Coffee Day” тэмдэглэл нь 2015 онд Милан хотод (Expo 2015)-ийн хүрээнд болсон. Энэ өдрийн гол зорилго нь кофены тариаланч, бариста, жижиг үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх, шударга худалдаа (Fair Trade) болон тогтвортой хөгжлийг сурталчлах, кофены салбар дахь тулгамдсан асуудлыг олон нийтэд таниулах юм. 

Гарал үүсэл: Нутгийн домгоор бол Калди хэмээх хоньчин өөрийн ямаанууд улаан жимс идсэний дараа эрч хүчтэй болж, үсэрч тоглож байгааг ажиглажээ. Үүнийг сонирхсон Калди өөрөө идээд сэргээгч нөлөөтэйг мэдсэн байна. Тэрбээр жимсийг ойролцоох хийдийн ламд авчирсан бөгөөд лам түүнийг шатааж, чанаж үзэхэд үнэр нь гайхалтай, ундаа нь нойр сэргээдэг болохыг олж мэджээ. 

Кофены олон зуун төрөл байдаг ч зах зээлд хамгийн өргөн тархсан нь: 

1. Арабика (Coffea Arabica)

• Дэлхийн кофены үйлдвэрлэлийн ~60–70 хувийг эзэлдэг. 

• Өндөрлөг газар ургадаг. 

• Зөөлөн, жимслэг, үнэр сайтай, кофеин багатай (~1–1.5%). 

2. Робуста (Coffea Canephora) 

• Дэлхийн үйлдвэрлэлийн ~30–40 хувийг эзэлдэг. 

• Дулаан, нам дор газар илүү тэсвэртэй. 

• Гашуун, хүчтэй амттай, кофеин өндөр (~2–2.7%).

 • Ихэвчлэн эспрессо болон түргэн уусдаг кофенд хэрэглэдэг. 

3. Либерика (Coffea Liberica) 

• Ховор тохиолддог, голчлон Филиппин, Малайзад ургадаг. 

• Өргөн, том үртэй. 

• Амт нь өвөрмөц, бага зэрэг жимслэг, цэцэглэг, заримдаа модлог амттай. 

4. Экcельса (Excelsa) 

• Либерикагийн дэд төрөл. 

• Жимслэг, исгэлэн амт давамгай. 

• Ховор тул specialty coffee-д хэрэглэгддэг.

Кофе нь усны дараа хамгийн их худалдаалагддаг бараа бүтээгдэхүүн юм. Глобал кофены зах зээл 2024 онд ойролцоогоор USD 269.27 тэрбум болж үнэлэгдэж байсан ба 2030 он хүртэл жилдээ 5.3 % өсөх төлөвтэй байна. 2023 онд дэлхий нийтээр 2.25 тэрбум аяга кофе хэрэглэсэн гэх статистик байдаг. Дэлхийд жил бүр 10 сая гаруй тонн кофе үйлдвэрлэдэг. Кофены үрийг шарснаас хойш шинэлэг байдал нь хурдан буурдаг тул шинэхэн шарсан кофе хамгийн амттай.


Бидэнтэй холбогдох